Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Шинэ жил цагаан сарын баярын дамнуулан зохион байгуулсан “Азын хүрд, Азын Juke” хямдралтай, урамшуулалтай, сугалаатай худалдааны супер азтанууд тодорлоо. Эдгээр баярын өдрүүдээр Нэкст электроникс хайртай дотны хүнээ баярлуулах хамгийн гоё бэлгийг Нэкстээс авсан эрхэм хэрэглэгчдийнхээ дунд Nissan Juke автомашины эзэн болох “Red box, Red Juke”, “Азын хүрд, Азын Juke” сугалаат худалдааг явуулсан билээ. 

Энэхүү сугалаат худалдаа орон даяар байрлах Нэкстийн бүх салбэр дэлгүүрээр явагдаж 400’000 төгрөгийн худалдан авалт бүрт нэг сугалаа олгогдсон юм. Энэхүү хөтөлбөрийн супер азтанаар Х.Энх-амгалан тодорч Nissan Juke автомашины эзэн боллоо.

 

 

 

Сугалаат хөтөлбөрийн шагнал Nissan Juke машинаас гадна 3 азтан хүнс бутлах зориулалттай комбайн, 3 азтан махны машин, 3 хүн ухаалаг будаа агшаагч гэх мэт цахилгаан барааны эзэн боллоо. Нийт 10 азтаны мэдээллийг доорх зургаас харна уу?

Азтанууд маань ээлж дарааллан хонжвороо гардан авсан бөгөөд “Сугалаат худалдаанд итгэдэггүй байсан ч одоо бол итгэдэг боллоо. Өөрөө азтан болж байж л үнэхээр үнэн, шударга явагддаг болохыг нь мэддэг юм байна.” гэж хэллээ.

Удахгүй болох Мартын 8, цэргийн баярыг угтан Нэкстээс олон олон сонирхолтой арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг хүсэе!