Нэвтрэх | Бүртгүүлэх

“Суудлын бүсээ чангалаарай. Учир нь ирээдүй рүү аялах аялал эхэлж байна” энэ бол Самсунг Электрониксийн ерөнхийлөгч Ко Дон Жин хэллээ.

Samsung компани технологийн салбарт тэсрэлт хийж хэдхэн цагийн өмнө Samsung Galaxy S загварын 4 гар утсаа шинээр танилцууллаа. Samsung цоо шинэ 4 загвар болох S10, S10 Plus, S10E, S10 5G-гээр бүл нэмлээ. Ингээд энэхүү утасны үзүүлэлт болон гайхамшгуудтай танилцъя!

Камер

Хамгийн сүүлд 4 камертай А9 загварыг танилцуулж, хамгийн хүчирхэг камертай утсаар тодроод байсан бөгөөд маш олон хүмүүс S10 загварыг 4 эсвэл түүнээс олон камертай байна гэж хүлээж байсан билээ. Харин Samsung-аас S10 5G загвартаа урд хойноо 3 хэмжээст линз бүхий 6 камер байрлуулжээ.

 Цэнэгээ барих чадвар

Samsung  өөрийн гар утасны багтаамж болон цэнэгээ барих чадвараар I Phone-той өрсөлдөхөөр шийдсэн бололтой. Багтаамжийн хувьд бүгд 128GB –аас дээш багтаамжтай ба нэмэлт SD карт ашиглан багтаамжаа улам нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Харин хүчирхэг баттерей хөргөлтийн системийн тусламжтайгаар бүтэн өдрийн турш утасны цэнэгтээ санаа зовохгүй байх боломжийг олгож байгаа юм.

Цэнэглэгчийн хувьд бүгд утасгүй цэнэглэдэг бөгөөд хамгийн сонирхолтой нэг зүйл нь бие биенээ цэнэглэх боломжтой юм. Та өөр нэг Samsung-ийн хэрэглэгчид өөрийн цэнэгээ хуваалцах боломжтой болсон юм. Гайхалтай биш гэж үү?

Дэлгэц

 Samsung Galaxy S10 загварын гар утсыг дэлгэцэн дээрээ нэг товчлууртай гарна гэсэн таамаг маш олон хүмүүсийн дунд байсан. харин энэхүү гар утас дэлгэцэн дээрээ ямар ч товчлуургүй бөгөөд 6,1-6,7 инчийн хэмжээтэй бүтээгджээ. Хэмжээний хувьд S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй. Харин S10 5G нь 6.7 инч буюу бараг л таблет шиг том юм байна. S10E загвар хурууны хээ мэдрэх хэсгийг утасны хажуу талд байрлуулсан бол бусад 3 загвар нь дэлгэцэн дотроо байрлуулжээ.