Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Монгол түмний уламжлалт сар шинийн  баярыг тохиолдуулан гэр ахуйн цахилгаан барааны Нэкст электроникс хэрэглэгч танд 5 давхар боломжийг санал болгох “Азын хүрд, Азын Juke” урамшуулалт худалдаагаа эхлүүллээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нэкстийн бүх гэр ахуйн цахилгаан  бараа 40% хүртэл хямдарч хурдан шуурхай лизингийн үйлчилгээ, азын хүрд, бэлэг урамшуулал, азын сугалааг хэрэглэгчдэдээ олгож байна. Ингээд Нэкстээс олгож буй 5 боломж юу болохыг харцгаая.

 1. Хямдрал

Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд Нэкстийн бүх гэр ахуйн цахилгаан бараа 40% хүртэл хямдарч байна. Мөн сар шинэ болох гэж байгаа эдгээр завгүй өдрүүдийг угтан 2-р сарын 3-ныг хүртэл Нэкстийн 3 салбар дэлгүүр уртасгасан цагаар ажиллахаар боллоо. Нэкст Плаза, Баянзүрх, Голомт салбарууд 22:00 цаг хүртэл ажиллах бөгөөд 18:00-22:00 хүртэл сонгогдсон цахилгаан бараанууд цагаан сарын хямдралтай үнээс илүү хямдарна. 

 2. Сугалаа

Гэр бүлийнхэнийгээ баярлуулах хамгийн том бэлгийг Нэкстээс авсан танд бид хамгийн гоё Nissan Juke машиныг бэлэглэе. Цагаан сарын “Азын хүрд, Азын Juke” хөтөлбөрийн хүрээнд 400’000-аас дээш үнийн дүнтэй худалдан авалт бүрт Nissan Juke машины сугалаанд оролцох эрх олгох юм.

Та 1’200’000-төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийлээ гэж бодоход автомашины сугалаанд оролцох нийт 3 эрхтэй болох юм. Сугалааны тохиролыг 2-р сарын 18-ны өдөр NTV сувгаар шууд дамжуулах болно.

3. Лизинг 

Нэкстийн Улаанбаатар хотод байрлах 3 салбар дэлгүүрт Хаан банкны зээлийн эдийн засагч өдөр бүр ажиллаж зээлийг сарын 1,5 - 1,7 хувийн хүүтэй, 36 сар хүртэлх хугацаатай зээлийг газар дээр нь олгож байна.

Зээлийг газар дээр нь олгох салбарууд:

-          Баянгол дүүрэг, 3, 4-р хорооллын эцэст байрлах Нэкст плаза дэлгүүр.

-          Баянзүрх дүүрэг, Намъянжүгийн гудамж, Баянзүрх их дэлгүүрийн 2 давхарт

-          Мишээл экспо төвийн - А27

4. Бэлэг

Сар шинийн урамшуулалтай худалдаагаар 40% хүртэл хямдралтай үнээр гэр ахуйн цахилгаан бараагаа худалдаж аваад цагаан сарын гарын бэлэг бэлгэнд аваарай. Бид таны худалдан авсан цахилгаан бараанд агаар чийгшүүлэгч, ухаалаг цаг, даралтны аппарат гэх мэт бэлгүүдийг өгөх болно. Та өөртөө цахилгаан бараа аваад цагаан сарын гарын бэлгээ бэлгэнд аваарай

5. Хүрд

Нэкстээс танд олгож буй 5 боломжийн хамгийн сүүлийнх нь хүрд эргүүлэх боломж юм. Та 400’000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд Nissan Juke машины эзэн болох сугалаат худалдаанд оролцоод ахиад азын хүрд эргүүлж цагаан сарын гарын бэлгээс авхуулаад тавгийн идээ хүртэл бэлгэнд авах боломжтой юм.

Энэхүү 5 давхар боломжийг олгох “Азын хүрд, Азын Juke” хөтөлбөр 2-р сарын 18-ныг дуустал Нэкстийн бүх салбар дэлгүүрээр явагдах болно.

 7719-1919, 7719-9999