Нэвтрэх | Бүртгүүлэх

Таны гал тогоог тань чимдэг маш олон зүйл байдаг ч хамгийн гол шигтгээ нь суурилуулдаг цахилгаан бараа юм. Эдгээр суурилуулдаг төхөөрөмжүүд нь орон зайн хувьд хэмнэлттэйн дээр гал тогооны өнгө дизайнд чухал нөлөөтэй юм. Ялангуяа минималист хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст хамгийн тохиромжтой.

Өмнө нь гал тогооны цахилгаан барааг сонгоход заавал тавилгатайгаа хамт сонгох хэрэг гардаг байсан. Учир нь таны авах плитка гал тогооны шүүгээтэй ижил өндөртэй байх эсвэл өрөөний зохион байгуулалтаас шалтгаалж шүүгээгээ тайрах, голоор нь зүсэх гээд маш олон асуудал үүсдэг байсан. Үүний дараа тавилга болон плитканы дундуур зай гарснаас болж хоолны үлдэгдэл дундуур нь орох, доошоо тонгойж шарах шүүгээнээс хоолоо авах гэх мэт тухгүй байдлуудыг үүсгэдэг.

Харин суурилуулдаг цахилгаан зуух, тавцан плиткаг гал тогоондоо байрлуулсанаар орон зайн хувьд хэмнэлттэйгээс гадна гал тогоо илүү цэгцтэй харагдах юм. Мөн нэг давуу тал нв та цахилгаан зуухаа хүссэн газраа суурилуулж болох ба заавал доош тонгойж зуухнаасаа хоол авах хэрэггүй болох юм.

Нэкстэд суурилуулдаг цахилгаан барааны хамгийн олон буюу 50 гаруй нэр төрлийн цахилгаан бараа худалдаалагдаж байгаа бөгөөд шинэ жилийн баярыг тохиолдуулан Суурилуулдаг зуух авсан тохиолдолд тавцан плиткаг 50% хямдруулж авах боломжийг олгож байна.