Нэвтрэх | Бүртгүүлэх

  

Хүйтний эрч чангарч байгаа яг энэ үед буюу 12-р сарын сараас ирэх оны 2-р сар хүртэл бага насны хүүхдүүдийн дунд томуугийн тархалт их байдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэлжээ. Тиймээс энэ үед хүүхдээ ханиад томуунаас хамгаалж, гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах хэрэгтэй.

1.      Хүүхдээ дулаан гэхээс илүү зөв хувцаслах хэрэгтэй

2.      Хүүхдийн өрөөний агаарыг байнга сэлгэж байх хэрэгтэй

Хүүхдийн өрөө +22 градусын дулаантай, агаарын чийгшил 50-60%-тай байх ёстой бөгөөд цагт 30 метр куб агаар байнга сэлгэгдэж байх ёстой. Хүүхдийн тань өрөөнд агаарын солилцоо бага байгаа тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдал үүсэх эрсдэлтэй юм.

 Цэвэр агаарын солилцоо муутай өрөөнд бичил биетэн, төрөл бүрийн тоосонцор, амьтны үс хялгас, мөөгөнцөр болон тоосны хачиг зэрэг хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетүүд үрждэг. Эдгээр нь харшил, элдэв янзын амьсгалын замын өвчин үүсгэх эх үүсвэр болдог.

Гэрийн нөхцөлд хүүхдээ агаарын бохирдлоос хамгаалах хамгийн зөв шийдэл бол агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өрөөнд нь байрлуулах юм.  Гэхдээ төхөөрөмжийг хүүхдийн амьсгалах орчинд нь хэт ойрхон тавих нь тохиромжгүй. Ялангуяа оройн цагаар төхөөрөмжийг өрөөний голд байрлуулж, өрөөнд агаарын солилцоо чөлөөтэй явуулах боломжоор хангах хэрэгтэй.

3.   Гадаа гарахдаа заавал амны хаалт хэрэглэх

Улаанбаатарт агаарын бохирдлын хэмжээ хэвийн хэмжээнээс хэд дахин илүү байгаа энэ үед хүн бүр, ялангуяа бага насны хүүхдүүд гадаах орчинд амны хаалт заавал зүүж байх хэрэгтэй. Учир нь өвлийн улиралд нийслэл хотын агаарын чанарын индекс байх ёстой хэвийн хэмжээнээс хэтэрдэг бөгөөд одоогийн байдлаар хэвийн хэмжээнээс13 дахин их бохирдолтой байгаа юм. Агаарт дэгдсэн химийн хортой бодисууд хүүхдийн уушгинд ачаалал үзүүлээд зогсохгүй буюу хар тугалга хүүхдийн уушгинд нэвчдэг байна. Үүнээс хамгаалах хамгийн сайн арга нь амны хаалт хэрэглэх юм. Маш олон төрлийн маск худалдаалагддаг учир та PM 2.5 тоосонцрыг шүүх чадвартай маскийг өөртөө болон хүүхдэдээ зүүлгээрэй.

 Маск хэрэглэснээр хүүхдийн хацар даарахаас сэргийлэх давуу талтай. Та яг хүүхдийнхээ нүүрний хэлбэрт таарсан маскийг зүүлгэснээр хүйтэнд хөмсөг, сормуус цанатахгүй байх боломжтой.

4.     Хүүхдийнхээ хувцсыг халуун усаар угааж хэвших хэрэгтэй

 

 

Ихэнх угаалгын машин усаа халааж угаахдаа хамгийн их тог зарцуулдаг учир хүмүүс тогны зардлаа хэмнэхийн тулд хүйтэн усаар хувцсаа угаадаг. Энэ нь хувцасны чанарт нөлөөлдөггүй ч гэсэн хувцсанд наалдсан нян бактерийг устгаж чаддаггүй гэнэ.

Тиймээс ялангуяа хүүхдийн хувцсыг +65 хэмээс дээш хэмтэй усаар угааж, өвчин үүсгэгч болон элдэв янзын бичил биетүүдийг устгах хэрэгтэй. Хүүхдийн хувцсанд наалдсан нян бактер өндөр температурт амьдарч чаддаггүй учир уурын цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй юм.

LG брэндийн TrueSteam” угаалгын машин өндөр хэмтэй уураар хувцсыг угааж, тоос шороо, өвчин үүсгэгч бичил биетийг 99,9% хүртэл хувиар устгаж чаддаг юм. Ингэхдээ цагт 1,02квт эрчим хүчийг ашигладаг болохоор бусад ижил төрлийн төхөөрөмжтэй харьцуулахад тогны зарцуулалт маш багатай гэсэн үг юм.

  

Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу?: http://next.mn/index.php/p/5721

5.      Ундны усыг цэвэршүүлж хэрэглэх

Улаанбаатар хотын агаарын болон ундны усны бохирдол жил ирэх тутам ихэсч байгаа энэ үед крантны усанд ямар нэг өвчин үүсгэгч биет байх магадлалтай. Усны хоолойн зэв, элдэв өвчин үүсгэгч бактериудыг цэвэршүүлэхгүйгээр ууснаас болж дархлаа муудах, арьс хуурайших, харшил үүсэхээс авхуулаад гэдэсний элдэв төрлийн өвчин авах эрсдэлтэй юм.

 Тиймээс тусгай ус шүүгч системийг усны хоолойдоо залгах эсвэл ус цэвэршүүлэн шүүх төхөөрөмж хэрэглэх нь хамгийн зөв арга юм. Та хэд хоногийн дараа усны шүүлтүүрээ шалгаад үзвэл крантны ус ямар их бохирдолтой байдгийг харж болно.

Та гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд зориулан агаар цэвэршүүлэгч болон ус цэвэршүүлэгч төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол Нэкст Электрониксоор зочлоорой.

Нэкст Элекстроникс “Цэвэр ус, Цэвэр агаар” төслийн хүрээнд агаар цэвэршүүлэгч худалдан авсан хүн бүрт ус цэвэршүүлэгч төхөөрөмж бэлэглэж байгаа юм байна. Мөн шинэ жилийн урамшуулалтай, сугалаатай “Red Box, Red Juke” хөтөлбөрийн хүрээнд Нэкстийн бүх цахилгаан бараа 40% хүртэл хямдарсан байгаа юм байна. Мөн 400’000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт бүртээ Nissan Juke автомашины эзэн болох сугалаанд оролцох эрхтэй болох юм.

 7719-1919, 7719-9999