Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Хэн илүү хурдан, илүү бүтээмжтэй ажиллаж чадсан нь амжилтанд хүрдэг бичигдээгүй хууль бизнест үйлчилдэг. Тэгвэл бизнест тань амжилт авчрах технологийн дэвшлийг Brother брэнд 110 жилийн турш хэрэглэгчдэдээ санал болгосоор иржээ.

Brother брэнд 100 гаруй жилийн турш хэвлэлийн салбарт чанар, үнэ цэнээ үл алдах хэвлэх төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж, дэлхийн томоохон компаниудыг илүү хурдтай бас бүтээмжтэй ажиллахад тусалсаар ирсэн. Тэгвэл энэ жилээс Монголын компаниудад  дэлхийн жишигт нийцсэн технологиудыг санал болгож эхэллээ.

 

Бүтээмжээ дээшлүүлж, үр ашиггүй зардлуудаа хэмнэ

 

Brother брэндийн хэвлэлийн төхөөрөмжүүд таны хэрэгцээнд тусгайлан зориулсан цаас болон хор хэмнэх тохиргоотой. Ердөө ганцхан тохиргоо хийгээд хорыг хамгийн багаар зарцуулж, цаасны 2 талд автоматаар хэвлэх боломжтой. Хар толбо цаасан дээр гарах хор урсах, гоожих гэх мэт алдаануудыг Brother-ийн төхөөрөмжүүд хэзээ ч гаргахгүй. Refill tank технологийн тусламжтайгаар хор дахин цэнэглэх, үйлдлийг илүү багасгасан болохоор хор асгарах, гоожих асуудлууд хэзээ ч гарахгүй.

Технологийн дэвшлийг мэдэр

Brother брэндийн сканер ажиллаж байхдаа хуудсан дээрх цоолтуурын нүхийг автоматаар мэдэрч арилгах, буруу харсан хуудсыг эргүүлэх, хоосон хуудсыг алгасах зэрэг технологитой учир таны механик ажиллагааг багасгаж, цагийг тань хэмнэж чадна.

Wi-Fi, USB, дотоод сүлжээгээр дамжуулан хэвлэх, сканердах боломжтой. Та хүсвэл хуудасны хэмжээг багасгаж 2-25 хуудсыг нэг хуудсанд багтаан сканердах боломжтой. Номын сан, оффисын орчинд ашиглаж байгаа бол чимээ багасгах горимыг асааж хамгийн бага чимээгээр ажлуулаарай.

Илүү бодит хэвлэл

Пигментэд суурилсан хурдан бэхжиж хатдаг шингэн хор нь илүү тод хэвлэн гаргана. Хурдан бэхжиж хатах технологи бүхий хор нь хэвлэх явцад урсах, хар цэг толбо үүсэх эрсдлээс хамгаална. Ус болон өнгө алдахаас сэргийлсэн технологитой учир урт хугацааны турш өнгөө алдаж хуучрахгүй.

 

Хэмнэсэн цагаа өөр чухал зүйлд зарцуул

Brother брэндийн хэвлэх төхөөрөмжүүд таны цагийг хэмнэж, бүтээмжийг тань мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Та тэдгээр цагаа илүү чухал зүйлсэд зарцуулж, бизнесээ улам амжилттай болгоорой.

Brother брэнд танд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон нэг үйлдэлт энгийн принтерээс эхлээд оффисын хэрэгцээнд бүрэн тохирсон хэвлэх, хувилах, сканердах, факсдах олон үйлдэл бүхий хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн принтерүүдийг санал болгож байна.

Та дэлхийд тэргүүлэгч өрэндийн хэвлэх төхөөрөмжийг Brother брэндийн албан ёсны борлуулагч Нэкстийн бүх салбар болон онлайн худалдааны www.next.mn сайтаар худалдан авах боломжтой.

 7719-1919, 7719-9999