Нэвтрэх | Бүртгүүлэх

Нэкст электроникс Samsung брэндтэй хамтран “100 секундийн боломж” хямдралтай сугалаат худалдааг 11-р сарын 27-ныг дуустал явуулсан билээ. Энэхүү урамшуулалт хөтөлбөрт оролцсон хүмүүсээс 9 азтанг шалгаруулж Samsung брэндийн гар утас, зурагт, хөргөгч, тоос сорогч болон “Гоёо” брэндийн 250’000-500’000 төгрөгийн эрхийн бичгийг гардуулж өгсөн юм.

Мөн урамшуулалт хөтөлбөрийн супер азтан Samsung брэндийн гэр ахуйн цахилгаан бараанаас 100 секундийн дотор хүссэн бараагаа үнэгүй авах эрхийн эзэн болсон билээ.

Супер азтанаар тодорсон Б.Отгончимэг маань хурд хүч, авьяасаа чадвараа сорьж, Samsung брэндийн хөргөгч, 2 ширхэг UHD smart 65 инчийн зурагт, 3 ширхэг тоос сорогч, 3 ширхэг богино долгионы зуухыг 100 секундийн дотор барианы шугамд авчирч нийт 15’479’200 төгрөний цахилгаан барааны эзэн боллоо.

 

 

Гэр ахуйн цахилгаан барааны хамгийн өргөн сонголттой Нэкст электрониксийг сонгон үйлчлүүлсэн та бүхэндээ баярлалаа. Samsung брэндийн албан ёсны борлуулагч Нэкст Электроникс

☎️ 7719-1919, 7719-9999