Нэвтрэх | Бүртгүүлэх

 

11-р сарын 11-ны өдрийг олон улсад “Global shopping Day” буюу “Олон улсын худалдааны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр онлайн худалдааны Alibaba.com сайтын бүх бараа онцгой хямдардаг нь хүмүүст хүлээлт үүсгэж, ердөө 30 минутын дотор хүмүүс 7 тэрбум долларын худалдан авалт хийдэг байна.

“Алибаба” онлайн худалдааны сайт энэхүү давалгааг 2009 оноос эхлүүлж, дэлхийн 600 мянга гаруй брэндүүдийг нэгтгэж чаджээ. Дөрвөн ширхэг нэгийн тооны давхцал болсон энэ өдрийг олон улс даяараа “Ганц бие хүмүүсийн өдөр” гэж нэрлэдэг билээ.

Анх, ганц бие хүмүүст зориулж “өөрийгөө хайрлаж, өөртөө бэлэг авч өгье”гэсэн санаагаар эхлүүлж байсан энэхүү төсөл 10 жилийн дараа гэхэд 600 мянга гаруй брэндүүдийг нэгтгэсэн дэлхийн хэмжээнийг хямдралын арга хэмжээ болсон байна.

Энэ давалгаанд Нэкст Электроникс ч мөн нэгдэж, зөвхөн 11-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд next.mn онлайн их дэлгүүрийн бүх бараа онцгой хямдарна.

Хямдралтай худалдаа ердөө гурван хоног үргэлжлэх тул та яараарай!