ТАНД ТУСЛАЯ


1.

http://www.Next.mn цахим хуудас нь Монголын нэр хүндтэй компаниуд болох "Мебель Таун" ХХК болон "Нэкст Электроникс" ХХК-иудын хамтарсан онлайн сайт юм. Та манай сайтнаас бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бараа болоод орчин үеийн загвар шийдэлтэй тавилгыг онлайнаар шууд худалдан авах боломжтой.

2.

Хайснаа ол
Та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хайж байгаа бол түүнийгээ манай сайтнаас олох боломжтой.  Төрөлжүүлэн ангилсан категори,  мянга мянган бараанаас сонголтоо хийгээрэй.

3.

Онлайнаар худалдаж ав
Гэртээ, ажил дээрээ сууж байгаад ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой юм. Бид таны хаягаар шуурхай хүргэж өгч үйлчилнэ.

4.

Х
айртай дотно хүмүүстээ сэтгэлийн бэлгээ хүргүүл
Хайрт аав ээж, ах эгч, гэр бүлийхэн, найз нөхөд, ханьдаа дотно үгтэй мэндчилгээний хамт бэлэг хүргүүлэх боломжтой.
 

 

  

  Хүссэн бараагаа хэрхэн худалдан авах вэ? 

Худалдан авагчид та бүхэн маань "Нэкст Электроникс" компанийн www.enext.mn сайтаас өөрийн хүссэн бараагаа, төлбөрийн хүссэн хэлбэрээрээ худалдан авах боломжтой боллоо. 

Манай сайтаас бараа хэрхэн худалдан авах талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Хэрэв үйлчилгээний журамтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

 1. Та юуны түрүүнд бараагаа сонгоно. Бараагаа сонгосны дараа баруун дээд буланд байгаа "ХУДАЛДАЖ АВАХ" товчийг дарна.

 Дараа нь таны сагсанд байгаа бараануудыг харуулах бөгөөд  "ХУДАЛДАН АВАХ" товчийг дарна.

 

 Дараа нь "Тооцоо Хийх" цонх гарч ирэх бөгөөд хаяг хэсэгт өөрийн хаягаа дэлгэрэнгүйгээр бичнэ. Утасны дугаар дээр доод тал нь 2 утасны дугаар бичнэ.

 

 Харин дараа нь төлбөр хийх картаа сонгоно. Хаан банкнаас бусад банкны картаар төлбөр тооцоогоо шууд хийх боломжтой.

Харин дансаар шилжүүлэх тохиолдолд Хаан, ХХБ, Голомт, Хас, Хадгаламж гэсэн банкуудын данс руу ямар ч хэлбэрээр шилжүүлэх бүрэн боломжтой. Жишээ нь та ойрхон байгаа банкны салбарт очиж тушааж болохоос гадна мобайл банкны үйлчилгээгээр ч гэртээ сууж байгаад шилжүүлэх бүрэн боломжтой.

За төлбөр төлөх нөхцөл болон төлбөр төлөх хэлбэрээ сонгосон бол үргэлжлүүлэх товч дарна.

 Дараа нь таны барааны мэдээлэл болон нийт төлөх үнийн дүн гарч ирнэ. Эдгээр мэдээллийг баталгаажуулж төлбөр хийх товч дарснаар таны сонгосон банкны сайт руу орох болно. Ингээд картын мэдээллээ оруулснаар та бараагаа худалдан авлаа гэж ойлгож болно.

Манай сайтаар үйлчлүүлж байгаа эрхэм худалдан авагч танд баярлалаа.

www.eNext.mn сайтаар үйлчлүүлэх журам

1.    Ерөнхий нөхцөл

1.1.  Энэхүү журам нь “Нэкст Электроникс” ХХК болон “Мебель Таун” ХХК-уудын хамтын эзэмшлийн www.eNext.mn сайтаар үйлчлүүлэх, худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2.  Энэхүү журам нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3.  Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд “Нэкст Электроникс” ХХК, “Мебель Таун” ХХК-ууд /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар хамтран хяналт тавина.

2.    Вебсайтын ажиллагаа

2.1.  Энэхүү онлайн худалдааны вебсайт нь 24 цагийн ажиллагаатай байна.

2.2.  Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

2.3.  Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

3.    Вебсайтын гишүүнчлэл

3.1.  www.eNext.mn сайтаас худалдан авалт хийх хүсэлтэй хэрэглэгч бүр тус веб сайтын гишүүн байна.

3.2.  Гишүүнчлэл нь үнэ төлбөргүй байна.

3.3.  Шинээр бүртгүүлж байгаа хэрэглэгчид нь хэрэглэгчийн тухай мэдээллийг үнэн зөв бөглөх үүрэгтэй.

3.4.  Нийт хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

4.    Интернэт худалдаа

4.1.  www.eNext.mn вебсайтаар дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:

4.1.1.    Гэр ахуйн бүх төрлийн цахилгаан бараа

4.1.2.    Компьютер болон түүний дагалдах хэрэгсэл /принтер, дэлгэц, хулгана гэх мэт.../

4.1.3.    Мэргэжлийн болон сонирхогчийн фото аппарат

4.1.4.    Гэр ахуйн болон албан тасалгааны бүх төрлийн тавилга

5.    Төлбөр тооцоо

5.1.  Тус вебсайтаар худалдаалах бараа бүтээгдэхүүний үнэ болон хийгдэх төлбөр тооцоо нь зөвхөн Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг”-өөр хийгдэнэ.

5.2.  Хэрэглэгч тус сайтаас худалдан авалт хийхдээ 100% төлбөрөө төлсөн байх.

5.3.  Барааны үнийн дүн дээр хүргэлтийн зардал /10000 төгрөг/ нэмэгдэж, төлбөл зохих мөнгөн дүн гарна.

5.4. Худалдан авсан барааны үнийн дүн 300,000 төгрөгөөс дээш байвал хүргэлт үнэ төлбөргүй.

5.5.  Хэрэглэгч төлбөрөө бүх банкны /ХААН банкнаас бусад/ картаар шууд хийх боломжтой.

5.6. Дансаар сонгох сонголтыг сонгосноор та Хаан, ХХБ, Голомт, Хас, Хадгаламж банкны дансаар шилжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд та шуурхай албаны 9199-1540 утсаар заавал мэдэгдээрэй.

5.7.  Хэрэглэгч барааг буцаасан бол дараах шимтгэлийг суутгаж авна.

5.7.1.    Төлбөрийн нийт дүнгээс банкны шимтгэл болон гүйлгээний алдагдсан боломжийн өртөг болох 5%-ийн шимтгэлийг суутган ажлын 5 өдрийн дотор төлбөр хийгдсэн картын дансанд тухайн банкнаас буцаан шилжүүлнэ.

5.7.2.    Хэрэв 5.2.1-т заасан нөхцөлөөр төлбөрөө төлсөн бол энэхүү төлбөрийг буцаан олгохгүй болно.

6.    Баталгаа

6.1.  www.enext.mn веб хуудсаар худалдаалагдаж байгаа гэр ахуйн цахилгаан бараануудад үйлвэрийн баталгаа гаргаж өгөх бөгөөд бараа бүр дээр харилцан адилгүй буюу 3 сараас 3 жил хүртэл хугацаатай байна.

6.2.  Хэрэглэгчийн зүгээс үүдсэн механик гэмтэл буюу үйлдвэрийн бус гэмтэлд www.enext.mn веб сайт болон “Нэкст Электроникс” ХХК ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй.

7.    Урамшуулал

7.1.  www.eNext.mn вебсайтаар худалдан авалт хийж байгаа хэрэглэгчид нь “Next Electronics” болон “Mebeltown салбар дэлгүүрүүдээр явагдаж байгаа урамшуулалт худалдааны нэгэн адил хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ.

8.    Хүргэлт

8.1.  Бараа хүргэлтийг зөвхөн Улаанбаатар хот дотор хийж гүйцэтгэх бөгөөд хүргэлтийн тариф 10,000 төгрөг байна. / Худалдан авсан бараанаас хамаарч Дархан, Эрдэнэт, Ховд хотуудад хүргэх боломжтой/

8.2.  Гэр ахуйн тавилгыг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж, угсарч үйлчилнэ.

8.3.  Барааг 16.00 цагаас өмнө худалдан авсан тохиолдолд тухайн өдөрт нь хүргэж өгнө.

8.4.  16.00 цагаас хойш худалдан авсан барааг дараа өдөрт нь хүргэж өгнө.

8.5.  Хэрэглэгч бараа хүргүүлэх хаягийг үнэн зөв, дэлгэрэнгүй бичих бөгөөд 2-оос доошгүй холбоо барих утасны дугаарыг бичиж үлдээнэ.

8.6.  Барааг хүлээн авагчийн бичиг баримттай тулгасны үндсэн дээр олгоно.

9.    Бараа буцаах

9.1.  Хэрэглэгч барааг буцаах эрхтэй.

9.2.  Барааг хүргэхээс өмнө буцаах тохиолдолд 11-361543 (215), 9199-1540 дугаарын утаснууд руу залгаж мэдэгдэнэ.

10.  Бусад заалт

10.1.              Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

 

Манай хүргэлтийн үйлчилгээ

       Манай онлайн худалдааны цахилгаан барааны Enext.mn вэб сайтаас худалдаа хийсэнээр орон зай үл хамааран, цаг хугацааг, мөнгөө бодитоор хэмнэх ба таны авсан барааг хурдан, шуурхай найдвартай хүргэдгээрээ онцлог  юм.

Давуу тал

Урьдчилсан захиалга хийгддэг. Та өөрийн авсан бараагаа ажлын цаг харгалзахгүй боломжит цагтаа хүссэн газраа хүргүүлэх боломжтой.  

1.200,000 төгрөгнөөс дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй ба 36 цагийн дотор хүргэгдэнэ.

2.Хүргэлтийн үйлчилгээг "Хүргэлт үйлчилгээ" -ний албаны ажилчид хүргэнэ.

3.Хүргэлт үйлчилгээний хүргэх хугацаа тухайн худалдан авалт хийсэн өдрөөс хамаарч 2 төрөл байна.

          а.Үдээс өмнө (10 цаг 30 минутаас -15 цаг ) -н хооронд худалдан авалт хийсэн бол тухайн өдрөө хүргэгдэнэ.

          b.Үдээс хойш (15 цагаас 20 цаг 30 минут) -н хооронд худалдан авалт хийсэн бол маргааш өдрийн эхний хүргэлтээр                          хүргэдэнэ.

Хамаарах хязгаарууд:

          - ЧД: Чингэлтэй, 7 буудал 
          - СХД: 22-ын товчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
          - СБД: Дамбадаржаа
          - БЗД: Улиастай, Баянзүрхийн товчоо

4.Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1500 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нйилбэр байна. 

 

Дэлхийн зах зээлтэй зэрэгцэн, дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэгч “Нэкст Электроникс” ХХК үнэнч хэрэглэгч, байнгын худалдан авагчиддаа зориулан “Нэкст клуб” гишүүнчлэлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Жилд 20,000-25,000 хэрэглэгч оролцох боломжтой гэсэн судалгааны дүнг үндэслэн эхлүүлсэн уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж, тус клубын гишүүдийн тоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа юм. Нэкст клубын гишүүд худалдан авалтын үнийн дүнгээр оноо цуглуулан, тухайн оноогоо дараагийн худалдан авалтад хөнгөлөлт болгон ашиглах боломжтой. Нэг сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа худалдан авсан тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг үнэгүй авч,  “Next club” membership картын эзэн болох бол 5 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийж, “Next club” premium карт, 15 сая төгрөгийн худалдан авалт хийж, “Next club” VIP  картыг эзэмших эрхтэй. Мөн байгууллагад зориулсан “Next club” corporate карт ч бий. Картын бонус оноо дараах хувиар хуримтлагдана. Үүнд:

         Club member  худалдан авалтын үнийн дүнгийн 1%

         Premium member худалдан авалтын үнийн дүнгийн  2%

         VIP member  худалдан авалтын үнийн дүнгийн  3%

         Corporate member худалдан авалтын үнийн дүнгийн 3-5%-тай тэнцэх бонус оноо  хуримтлуулна.

 

Эрхэм худалдан авагчид “Next club”-ын гишүүн болсоноор хүссэн үедээ хямдралтай үнээр худалдан авалт хийх онцгой эрхийг эдэлнэ. “Нэкст Электроникс” ХХК болон “Нэкст мебель” ХХК-ийн “Мебель Таун” дэлгүүрээр  хөнгөлөлт, урамшуулалтай үйлчлүүлэхээс гадна бидэнтэй хамтран ажилладаг, салбартаа тэргүүлэгч, нэр хүндтэй компаниудаар хөнгөлөлт, урамшуулалтай, давуу эрхтэй үйлчлүүлнэ.

  

                     

 

 

ТАНЫГ ӨРСӨЛДӨХҮЙЦ ЦАЛИН УРАМШУУЛАЛ, НАЙРСАГ ХАМТ ОЛОНТОЙ НЭГ БАГ БОЛЖ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА


ГАДААД ХАРИЛЦААНЫ : /1ХҮН/
  • Гүйцэтгэх үндсэн үүрэг:
    Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг

    Ажлын байранд тавигдах шаардлага
    Бизнес удирдлага, гадаад худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
    Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний мэдлэгтэй
    Импортын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
    Компьютерийн мэдлэг сайтай
    Нөхцөл байдлыг задлан шинэжилж, мэдээлэл боловсруулах, анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргах чадвартай
    Бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвар сайтай

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, идэвхитэй, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч
  • Салбартаа өөрийгөө дайчлан, хөгжүүлж, ахиж дэвшин ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Үнэнч шудрага, хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах төлөвлөгөөтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай, хариуцлагатай
  • Судалгаа, Төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвар сайтай
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Төгссөн сургуулийн дипломын хуулбар
  3. Нэг хувь цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан)
  4. Энд дарж онлайнаар анкет бөглөж илгээнэ үү.
ДЭЭРХИ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧДЫН МАТЕРИАЛЫГ 2016.07.10-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.
Хаяг: БГД 13-р хороо 3-р хороолол NEXT Plaza төвийн 2 давхарт,
Утас: 361543 /203/
Web: www.next.mn

Зөвхөн шаардлага хангасан хүмүүсийг ярилцлаганд урих болно.
Таны ирүүлсэн бичиг баримтыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Вэб: www.next.mn
Facebook: www.facebook.com/nextelectronics

    Нэкст Электроникс ХХК-ийн  Байгууллагын Борлуулалтын Алба /ББА/ нь  нийслэлийн болон орон нутгийн хэрэглэгч, худалдан авагч, аж ахуй нэгж байгууллагуудтай цахилгаан бараа, тавилгын худалдаа  болон бусад төрлийн ажил үйлчилгээг амжилттай хамтран хэрэгжүүлсээр  ирсэн.  Тус албаны үндсэн зорилго нь хамтран ажиллаж буй байгууллагуудын захиалга, ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж,  найдвартай, баталгаатай харилцагч болохын төлөө ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.

 Бид:

1. Бөөний худалдаа

2. Аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний захиалгууд

                  -Ресторан

                  -Зочид буудал, зоогийн газар 

                  - Караоке  

                  - Сүлжээний  тоног төхөөрөмжийн захиалга

3. Төслийн барааны захиалга

4. Тендер

5. Лизингийн өдөрлөг,  үзэсгэлэн худалдаа

6. Барилга гэх мэтчилэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Захиалгаар бараа  нийлүүлэх хугацаа нь таны захиалсан бараанаас хамаарч 1-120 хоног байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбоо барих утас:  91041540, 91011540, 88139239, 99271535

Email: batzorig@nextelectronics.mnminjit@nextelectronics.mncorporate@nextelectronics.mn 

 

 

 

         Бид Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВийг нээн ажиллуулж байна.

      Манай компани хэрэглэгчдийн өмнө хүлээсэн хариуцлага, бараа бүтээгдэхүүний баталгаат байдлыг хангах үүднээс ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВийг байгуулан өдгөө Улс орон даяар зарж борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ баталгаат байдлыг ханган, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлсээр ирлээ. Манай засварын төвийн инженер, техникийн ажилчид нь албан ёсны эрхтэй нийлүүлж буй брэндүүдийнхээ сургалтад хамрагдан мэргэшиж, Samsung, LG, TCL, Blomberg, Philips болон бусад албан ёсны эрхтэй брэндүүдийнхээ баталгаажсан засварын эрхийг аваад байна. Одоогийн байдлаар Монголын зах зээлд импортоор орж ирсэн Samsung  брэндийн бүтээгдэхүүний 85%, LG брэндийн бүтээгдэхүүний 80% нь манай засварын төвд засагдаж байна.

 

 

 

Үйл ажиллагааны чиглэл

•Бид гэр ахуйн цахилгаан барааны засвар, угсралт, суурилуулалт

•Гэр ахуйн жижиг барааны засвар, оношилгоо

•Компьютер laptop засвар, оношилгоо

•Гар утас, таблет засвар, үйлчилгээ

•Мэргэжлийн аппарат засвар

•Телевизор засвар, суурилуулалт

•Сэлбэгийн худалдаа

•Кондеишин суурилуулалт, үйлчилгээ, засвар

•Хөргөгч засвар, үйлчилгээ

•Бүх төрлийн камер суурилуулах, дотоод сүлжээ холбох

•Гражийн автомат хаалганы засвар үйлчилгээ
 

 

Боловсон хүчин

          Манай инженерүүд нь олон улсаас зохиогддог засварын инженерүүдийн сургалт, уралдаанд байнгын оролцдог бөгөөд шагнал урамшуулал болон сертификат хүртсээр ирсэн.  Өөрсдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд бид мэргэшүүлэх сургалтад байнгын хамрагддаг

 

 

Nomadic service

     2015 онд Next, Samsung Electronics компанитай хамтран анхны явуулын засварын төвийг байгуулан УБ хотоос 800км зайн тойрогт байрлах хот, аймаг, сумын төвөөр үйлдвэрийн баталгаажсан сэлбэг хэрэгсэл, баталгаажсан засвар үйлчилгээг иж бүрэн тоноглогдсон явуулын засвартын төвдөө ХАМГИЙН ӨНДӨР ЧАНАРТАЙГААР, ХАМГИЙН ТҮРГЭН ШУУРХАЙ хүргэж байна.

 

 

 

Холбоо барих
Вэбсайтын бараа бүтээгдэхүүн болон худалдаа үйлчилгээтэй холбоотой мэдээлэл лавлагаа авахыг хүсвэл онлайн чат -д холбогдон вэб оператортой чатлах боломжтой. Та ажлын өдрүүдэд 9-18 цаг, амралтын өдрүүдэд 11-17 цагын хооронд оператортой чатлана уу.
Вэбсайтын бараа бүтээгдэхүүн болон худалдаа үйлчилгээтэй холбоотой мэдээлэл лавлагаа авахыг хүсвэл утсаар оператортой харилцах боломжтой. Та ажлын өдрүүдэд 9-18 цаг, амралтын өдрүүдэд 11-17 цагын хооронд оператортой холбогдоно уу.

Монгол улс,
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг,
13 хороо, 3 дугаар хороолол,
Ард Аюушийн гудамж,
НЭКСТ Плаза төв

Санал хүсэлт